Нэгж хичээлийн хөтөлбөр

Нэгж хичээлийн хөтөлбөр №1
Мэдээлэл зүй, 6-р анги
Сэдэв: Мэдээлэл, объект, загвар /7 цаг/
Зорилго: Сурагч объект, түүний шинж чанар, оршин байх нөхцөлийг танин мэдэх, түүнийг судлан шинжлэхийн тулд загварчлах замаар төрөл бүрийн загвар бүтээн ашигладаг тухай, мэдээлэл зүйн шинжлэх ухаан нь мэдээллийг хадгалах, дамжуулах, боловсруулах гэх мэтээр мэдээлэлтэй ажилладаг шинжлэх ухаан болох талаар үндсэн ойлголтыг эзэмших.
Зорилт:
·         Объект, түүний төрлийг нэрлэх, тайлбарлах
·         Объектын шинж чанар, түүнийг мэдэхийн ач холбогдлыг тайлбарлах.
·         Объектын орчин, түүнийг тодорхойлох
·         Бүлэг объект, түүний шинж чанарыг нэрлэх
·         Танил бус объектыг шинжлэн, ерөнхий ба тусгай шинжээр нь бүлгийг тодорхойлох
·         Загвар, түүнийг ангилах
·         Материаллаг загвар, түүний онцлогийг тайлбарлах
·         Мэдээллэн загвар, түүнийг дүрслэх хэлбэр, онцлогийг тайлбарлах
·         Мэдээллэн загвар байгуулах ур чадвартай болно.
1-2-р цагийн хичээл: Мэдээлэл, түүнийг дүрслэх хэлбэр
3-4-р цагийн хичээл: Объект, түүний шинж чанар, Объектын орчин
5-р цагийн хичээл: Загвар түүний ойлголт
6-7-р цагийн хичээл: Загварын ангилал, хэрэглээ
Урьдчилсан нөхцөл:
·         Бага дунд боловсролын математикийн мэдлэгтэй байх.
·         Объектын тухай үндсэн ойлголттой байх
·         Загварын  тухай үндсэн ойлголттой байх
·         Янз бүрийн хялбар загварыг хийж чаддаг байх
Суралцагч бүр юу хийсэн байх вэ?
·         Объект, түүнийг тодорхойлох
·         Объектын шинж чанарыг өөрийн үгээр тайлбарлах
·         Объектын оршин байх нөхцөл буюу орчинг тодорхойлох
·         Бүлэг объектын шинж чанарыг тайлбарлах
·         Загвар түүний ангиллыг мэдэх
·         Төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулах

Сурагчдад багш яаж туслах вэ?
·         Суралцагчдад онолын материалыг хялбаршуулан ойлгомжтой байдлаар ойлгуулна.
·         Ижил төстэй дасгал ажилуудыг бэлтгэх
Арга зүй:
·         Онолын материалыг харилцан ярилцах болон лекцийн аргаар өгнө.
·         Дасгал, даалгаварыг ТӨМ-өөр тараан өгнө.
·         Сургалтын аргуудыг ашиглах
·         Үйл ажиллагааны заавар
·         Ажлын хуудас
Суралцагчид дараах мэдлэгийг эзэмшинэ:
·         Объект, түүний төрөл, шинж чанар
·         Объектын оршин байх нөхцөл буюу орчин
·         Бүлэг объект, түүний онцлог
·         Загвар, түүний ангилал
·         Материаллаг загвар
·         Мэдээллэн загвар
·         Мэдээллэн загварыг дүрслэх хэлбэрүүд
·         Объектын мэдээллэн загварыг байгуулахын тулд объектын талаар мэдээлэл цуглуулах тухай
·         Загвар байгуулах зорилго нь мэдээллэн загвар байгуулахад хэрхэн нөлөөлөх тухай
Суралцагчид дараах чадварыг эзэмшинэ:
·         Объект гэж юу болохыг нэрлэх
·         Хүний оюун ухаанаар бүтсэн объектыг үүсгэх
·         Объектын шинж чанарыг танин мэдэх замаар хүрээлэн буй орчинтой танилцах
·         Аливаа объектын орчинг тодорхойлох
·         Мэдээллэн загвар байгуулах

Хэрэглэгдэхүүн ба хэрэгсэл:
·         ТӨМ
·         Компьютер
·         Хэвлэгч
·         LCD проектор
Сургалтын арга:
·         Рубрикийн арга
·         Ажиглалтын арга
·         Бүтээлч үйлийн арга
·         Венийн диаграммын арга
·         Шоо ашиглан тайлбарлах арга


No comments:

Post a Comment